Төгс баясгалант монгол зурхайн ёсны дагуу бүтээсэн гар утсанд зориулсан анхны цогц аппликэйшн
Дэлгэцэнд тухайн 7 хоног ерөнхий тойм байдлаар харагдаж, билгийн өдөр болон Балжинням, Дашням, Тэрсүүд, Модон хохимой, Үс засуулахад сайн өдрүүдийг өнгө ялган үзүүлдэг. Харин дарж орсноор дэлгэрэнгүй мэдээлэл авна
Төрсөн огноогоо оруулаад тухайн жилийн төөргөө харж, засал номуудаа мэдэж, хийд рүү шууд айлтгах боломжийг олгож өгдөг тул хүний цаг завыг хэмнэн жилийн турш анхаарч явбал зохих зүйлүүдээ мэдэж авах боломжтой. Мөн Хаврын тэргүүн сарын Шинийн 1-ний өглөө зүг мөрөө гаргах дэлгэрэнгүйг багтаасан байдаг
Хүмүүн болон мал амьтантай холбоотойгоор амьдрал ахуйд байнга хэрэглэгдэх чухал хэрэгтэй өдрүүдийг зурхайн ёсоор тооцоолон гаргадаг
Дэлгэцэнд тухайн 7 хоног ерөнхий тойм байдлаар харагдаж, билгийн өдөр болон Балжинням, Дашням, Тэрсүүд, Модон хохимой, Үс засуулахад сайн өдрүүдийг өнгө ялган үзүүлдэг. Харин дарж орсноор дэлгэрэнгүй мэдээлэл авна.
Үүнд: Улирал, Идээ ундаа явдал мөр, Сар, Орд, Гараг, Билгийн өдөр, Жил өдөр, Од, Мэнгэ, Суудал, Барилдлага, Шүтэн барилдлага, Өдрийн сайн зүг, Сарны ургалт шингэлт, Нарны буюу монгол цаг орно.
Өдрийн үрийг дэлгэрэнгүй харахыг хүсвэл Өдрийн сайн цаг, жилтнүүдийн сайн муу онцлог өдөр, Ханах төөнөхийг хориглох эрхтэн, нялхас болон бусад хүмүүсийн үс засуулах үр, малын сүлд байрлах эрхтэн зэрэг мэдээллүүдийг үзэж болно
Төрсөн огноогоо оруулаад тухайн жилийн төөргөө харж, засал номуудаа мэдэж, хийд рүү шууд айлтгах боломжийг олгож өгдөг тул хүний цаг завыг хэмнэн жилийн турш анхаарч явбал зохих зүйлүүдээ мэдэж авах боломжтой. Мөн Хаврын тэргүүн сарын Шинийн 1-ний өглөө зүг мөрөө гаргах дэлгэрэнгүйг багтаасан байдаг. Жилийн төөргийг монголчууд Ширүүн 7 чулууны үзлэгийн дагуу тодруулан зуруулж амьдрал ахуйдаа хэрэглэдэг учир бид тэр дагуу тооцоолон хүргэдэг.
Цахим айлтгал гэдэг нь сүсэгтэн хүн хийд дацанд очилгүйгээр номуудаа бичүүлэх боломж юм.
Цаг завгүй, явж очих боломжгүй үедээ хаанаас ч, хэзээ ч хүссэн ном айлтгалуудаа бичүүлэх боломжийг олгодгоороо давуу талтай.
Дараалан ном бичүүлэх цор ганц боломжтой систем. Нэг номыг олон хоног бичүүлэх хэрэгцээ сүсэгтэн олонд их гардаг. Ялангуяа 29 хоног дараалан тасралтгүй ном бичүүлэх гэвэл хийд рүү айлтгасан ном өдөр бүр очиж уншигддаг тул тасралтгүй номын дуу зориулахад нэн тохиромжтой.
Урьдчилан ном бичүүлэх боломж. Чухал хэрэгтэй үед ном бичүүлэх ёстой байдаг. Гэвч бид мартах нь олонтаа. Энэ үед нэг жилийн дотор урьдчилан номоо бичүүлэхэд систем яг тухайн өдөр нь хийд рүү дамжуулснаар ном айлтгалаа хүлээн авах боломжтой.
Ном бичүүлсэн үед ТӨЛБӨР ХҮЛЭЭН АВСАН болон хийд системээс номоо уншихаар хүлээн авах үед дахин мэдэгдэх имэйл ирснээр ном уншигдсан эсэхийг мэдэж авах боломжтой болдог.